Сонсголонгийн гүүрэн дээр 2-3 машиныг хамарсан ноцтой осол гарчээ. Уг ослын улмаас 7 хүн гэмтсэн бөгөөд ГССҮТ-д үзлэг хийлгэхэд хөнгөн, зөөлөн эдийн гэмтэлтэй гарчээ. Ослын улмаас ихээхэн хэмжээний эд материалын хохирол учирчээ.
Мөн урьдчилсан мэдүүлгээр тухайн Sinotruk маркийн автомашины тормос ажиллагаагүй болсон гэсэн мэдүүлэг өгсөн ч техникийн шинжээчийн дүгнэлт гараагүй шалгалтын ажиллагааг явуулж байна.