–Аргын тооллын 4 дүгээр сарын 29. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 25, улаан бич, чөдөр-23 од, ус суудал, 8 цагаан мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулт, бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:39-20:01
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэх улцайх муу цээрлэвэл зохилтой.
-Хулгана, луу, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Тариалан тарих, үхэгсдийн үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, гэр байшин барих, сан тавих, мод суулгах, цэцэрлэг байгуулах, туг дарцаг хийсгэх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эхэлж ном сонсох, замд гарах, эд юм өгөх, шарил шатаах, боол шүтүүлэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
–Зурхайч лам Д.Цогтбаатар
Өнөөдөр улаан бич өдөр
2019 оны 04-р сарын 29 өдөр, 07 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )