Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолоо

2019 оны 04-р сарын 27 өдөр, 11 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
umnugovi

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Цогтцэций суманд ажиллав. Энэхүү ажлын хэсэгт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Татварын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Тагнуулын газар, Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций сум дахь салбарын төлөөлөл зэрэг мэргэжлийн байгууллага багтаж байгаа юм. Тус суманд ажиллахдаа Эрдэнэс-Таван толгой ХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэх зорилгоор Страто ХХК нь туслан гүйцэтгэгч Илч майн ХХК-аар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутгаар дамжуулан сайжруулсан шороон зам тавихдаа хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байсныг таслан зогсоолоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх