Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн өндөрлөлөө

2019 оны 04-р сарын 27 өдөр, 11 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
58698522_278274939781029_7857328882016321536_n

Цэцэрлэгийн хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний эвсэл суулгах, СӨБ орчин дахь бие бялдрын сургалт хүмүүжлийг сайжруулах зорилготой Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1970 оноос хойш тасралтгүй 49 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Улаанбаатар хотын 2019 оны аварга шалгаруулах Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагдаж эхний шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 115 цэцэрлэгийн 3450 хүүхэд, багачууд оролцсон бол нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 22 цэцэрлэгийн 660 хүүхэд, багачууд ур чадвар, авьяасаа сорин өрсөлдөж тэргүүн байрт Баянгол дүүргийн 85-р цэцэрлэг, 2-р байрт Баянгол дүүргийн 85-р цэцэрлэг, 3-р байрт Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэг, 4-р байрт Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг тус тус шалгарлаа.

Мөн тэмцээнд амжилттай оролцсон цэцэрлэгүүдээс 6 номинацийн эзэн тодруулдаг уламжлалын дагуу “Ур чадвар” тусгай шагналын эзнээр Сонгинохайрхан дүүргийн 91 дүгээр цэцэрлэг, “Уран зохиомж” тусгай шагналын эзнээр Баянзүрх дүүргийн 147 дугаар цэцэрлэг, “Шинэлэг санаа” тусгай шагналын эзнээр Баянзүрх дүүргийн 136 дугаар цэцэрлэг, “Шилдэг хөгжим” тусгай шагналын эзнээр Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэг, “Үзэгчдийн таашаал” тусгай шагналын эзнээр Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэг, “Шилдэг хэмнэл” тусгай шагналын эзнээр Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэгийн баг, хамт олон тус тус тодорлоо.

59339688_310062506327336_4164927274098884608_n

Нийслэлийн шатны шигшээ тэмцээний үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, сдортын газраас баг тамирчдаа амжилттай бэлтгэж оролцуулж ирсэн Баянгол дүүргийн 157 дугаар цэцэрлэгийн багш Баярсайханы Нарангаравыг “Алтан од” медалиар, Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэгийн багш Янсангийн Дуламсүрэнг “Хүндэт тэмдэг”-ээр, Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн багш Өлзийбадрахын Наранжавхлан, Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн багш Лувсандашийн Отгонтамир нарыг “Спортын алдар” тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.

Нийслэлд гимнастикийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, Улаанбаатар хотын аварга шалгаруулах Цэцэрлэгийн хүүхдүүдийн тэмцээнийг 49 дэх жилдээ зохион байгуулж байгаа Нийслэлийн Спортын хорооны дарга, Монгол Улсын тамирчин Жамбалын Ганболдыг Монголын Гимнастикийн холбооны дээд шагнал “Алтан од” шагналаар шагнасан юм.

Нийслэлийн Спортын хорооноос цэцэрлэгийн хүүхдүүдийн заавал хийх хөтөлбөрт дасгалыг 2 жил тутам шинэчлэн боловсруулж, цэцэрлэгийн багш, арга зүйчдэд сургалт явуулан заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх ажлыг тогтмол хийж ирлээ гэж Нийслэлийн Спортын хорооноос мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Шүүгч нар үнэхээр зайлаа
     (192.168.8..***)
    2019/04/27 22:27

    Шүүгч нар нь өөрсдөө дасгалжуулсан хүүхдүүдээ 1,2-р байрт шалгаруулдаг үлэг болсон үзэгдэл энэ олон хүүхдийн норъ их хүч хөдөлмөрийг уландаа гишгэсэн байдлыг одоо яах вэ. Заргалдах ямарч арга бхгүй 8 шүүгч нь ноёрхсон үмхий авгай нар.

    (0) (0)