Хүүхдийн элч дуучин А Cool хорт хавдартай хүүхдүүдэд туслах аян эхлүүлжээ

2019 оны 04-р сарын 26 өдөр, 14 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a92773d55d1eb6be6cad31a1bb4308ed

Хүүхдийн элч дуучин A Cool  буюу Анхбаяр хорт хавдар туссан бүх хүүхдүүдэд туслах “Итгэл-Хайранд” хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний сайн үйлсийн аяныг эхлүүлжээ. Энэхүү сайн үйлсийн аянд олон нийтийг нэгдэхийг уриалж ФБ frame сольцгоон, цааш түгээхийг уриалж байгаа ажээ. Тэрбээр хэлэхдээ:

“Бидний зорилго бүх чадлаараа хорт хавдар туссан эмчлүүлэх гэж тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд туслах.  Энэ оны 6 дугаар сарын 8-нд маш том хандивын тоглолт өөрөө зохион байгуулж хийнэ. Тоглолтынхоо бүх орлогыг эдгээр хүүхдүүдэд тэгш хуваарилж өгнө. Тэр өдрөө олон түмнийхээ нүдэн дээр тэр болтол шилэн данс нээж байгаа түүндээ ил тод нээлттэйгээр хадгалан байршуулах болно. Сайн үйлсийн Аян маань 6-р сарын 8-нд хаалтаа хийнэ.
Бүгдээрээ маш олон хүүхдүүдэд туслах болно. Хүүхдийн цагаан буян таныг үргэлж ивээнэ. Хамтдаа туслацгаая” хэмээлээ.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх