МУЗН-ийн дүүргүүдийн хороод анхны тусламж үзүүлж ажиллалаа

2019 оны 04-р сарын 26 өдөр, 11 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
58373594_2704793309536547_8071154481682710528_n

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Нүүн болон нүүлгэн шилжүүлэх ажиллагаа, эрэн хайх аврах ажиллагааны үзүүлэх сургуулилт өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Нийслэлийн хэмжээнд гамшгийн дохио 08.00 цагт дуугарч, иргэд гэртээ, хамгийн ойр байрлах түр цугларах аюулгүйн 111 талбайд цугларсан юм.

Цугларах талбайд цугласан иргэдийн аюулгүй байр луу нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа боллоо. Нүүлгэн шилжүүлсэн иргэдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн дунд шатны хороодын гишүүд, сайн дурын идэвхтнүүд нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, дулаан хувцас, халуун цай, аарц, чацарганаар үйлчиллээ. Мөн эрэн, хайх авран хамгаалан ажиллагаанд МУЗН-ийн дүүргүүдийн улаан загалмайн хороод анхны тусламж үзүүлж ажиллалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх