Ирэх сарын 1-нээс визийн зөвшөөрлийг цахимаар олгоно

2019 оны 04-р сарын 24 өдөр, 18 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
visaa

Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн зарим үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлэхээр боллоо. Тодруулбал, Олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин “J”, бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг ирэх сарын 1-нээс нэвтрүүлэх гэж байна.

Гадаадын иргэн, харьяатын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад виз зөвшөөрлийн үйлчилгээг ийнхүү цахимжуулсан байна.

Энэхүү үйлчилгээг цахимаар авахдаа интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ гэсэн Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон evisa.mn хаягаар шууд нэвтрэх бөгөөд визийн зөвшөөрөл цахимаар мэдүүлэх шат дарааллыг сайтар судалж танилцсаны үндсэн дээр цахим үйлчилгээг авах бүрэн боломжтой аж. Иргэдийн цахимаар ирүүлсэн хүсэлтийг хянаад ажлын 8 цагийн дотор дутуу бүрдэл болон шаардагдах бичиг баримт бүрэн эсэхийг e-mail хаягаар нь мэдэгдэхээр болжээ.

Цаашид бусад төрлийн визийн зөвшөөрөл олгох үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах аж.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Zochin
     (192.168.8..***)
    2019/04/24 18:52

    Yoo solongosiin visa iim bolchoosoi???

    (0) (0)