Байгаль дэлхийг сүйтгэн хор тавьж ан агнахыг чангалан цаазалсан тухай Богд эзэн хааны нэгэн зарлиг

2019 оны 04-р сарын 24 өдөр, 11 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
arhiv

Монголчуудын газар нутаг нь цаг уур, мал аж ахуйтай хүйн холбоотой юм. Нүүдэлчин бидний амьдралын хэв, маяг, аж төрөх ёс нь эрхэлж буй аж ахуйтайгаа бүх талаар зохилдож байдаг. Үүний нэгэн адил ан агнуур нь бэлчээр, цаг уур, гол устай өөрөөр хэлбэл байгаль дэлхийтэй хүйн холбоотой. Ийн амьдарч ирэх явцад ан гөрөө хийх арга барил, түүнтэй холбоотой байгаль хамгаалах зан үйл, ёс заншил, уламжлал бүрэлдэн тогтож үеэс үед уламжлагдан ирсэн байна.

Ан гөрөөлөн монголчуудын уламжлал нь газар нутаг, уул ус, ой мод, ан амьтан ургамлыг хайрлан хамгаалж, амьдрал ахуйдаа тухайн хэрэглээний шаардлагад тохируулан хүмүүн хийгээд байгаль орчиндоо туйлын хор хохирол багатай хэрэглэх арга ухааныг сургаж байсан.

Монгол орон гадаад оронтой харилцахын хэрээр гадны соёл өргөнөөр дэлгэрч, үндэсний уламжлалтай зөрчилдөх байдал цөөнгүй гарч байсан байдаг. Тухайлбал, дэлхийн байгаль хамгааллын өдрийг тохиолдуулан VIII Богд эзэн хаанаас эх дэлхий, ан амьтанд хайрлан хамгаалж байхыг сурган лүндэн зарлигаа буулгасан сонирхолтой баримт Үндэсний төв архивын Түүхийн баримтын сан хөмрөгт цөөнгүй байдаг.

Тэдгээр баримтаас онцлон нэгэн баримтыг Та бүхэндээ сонирхуулж байна.

57703309_2319883611621307_5657291206728613888_n

58647095_2319883618287973_1800315033373114368_n (1)

58372821_2319883631621305_8904922627290693632_n (1)

Эх сурвалж: Архивын ерөнхий газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх