“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн шинэчлэлтэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн үндсэн чиг үүргээс байгаль орчны асуудлыг тусгайлан авч үзэхээр боллоо.
Шинээр байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн ногоон хөгжлийн бодлогыг ажил хэрэг болгохоор төлөвлөгөөт ажлуудаа эхлүүлжээ.
Тус хэлтсийнхэн ойрын өдрүүдэд аймгийн удирдлагуудад ажлаа танилцуулж, Уул уурхайн яамнаас боловсруулж буй хог хаягдлын талаарх журамд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс дэвшүүлэх санаа оноог тусган ажиллаж байна.
Мөн үйлдвэрээс гардаг химийн гаралтай хог хаягдлыг найдвартай хадгалах, мэргэжлийн байгууллагатай хамтран устгалд оруулах ажлыг цэгцлэхээр судалгаа, шинжилгээний ажил хийж байна.
Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлах хог хаягдал дахин боловсруулах компанитай холбогдон, хамтран ажиллах саналаа хүргүүлжээ.