“Дондогмаа” цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавигдах шаардлага зөрчжээ

2019 оны 04-р сарын 22 өдөр, 19 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
57485995_2631545176872846_8490689683179700224_o

Баянзүрх дүүргийн “Дондогмаа” цэцэрлэгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тус цэцэрлэгийн барилга цэцэрлэгийн зориулалтын бус, мэргэжлийн багшлах боловсон хүчин хангалтгүй, цэцэрлэгийн эзэмшил газарт шаардлага хангасан гадна тоглоомын болон биеийн тамир, туршилтын талбайгүй, сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, ном бичгийн хэрэгсэл, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоом хангалтгүй байгаа нь Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин Ерөнхий шаардлага MNS 6558:2015 стандарт, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын 2019 оны А/118 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийг зөрчсөн нөхцөл тогтоогдсон тул зөрчлийн хэрэг нээн ажиллаж Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. . Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх