Цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүрд нь хоёр өрөө байр олгоно

2019 оны 04-р сарын 22 өдөр, 17 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
454b786c0d320e82big

Ус сувгийн удирдах газрын харьяа Цэвэрлэх байгууламжид энэ сарын 17-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ослын дараа Төв цэвэрлэх байгууламж дээр яаралтай очиж, ослын нөхцөл байдалтай биечлэн танилцсан билээ. Нийслэлийн Засаг дарга мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хурлыг газар дээр нь зохион байгуулж, Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгаа юм.

Түүнчлэн хотын захирагч харамсалтайгаар амиа алдсан дөрвөн ажилчны ар гэрийнхэнтэй уулзаж, холбогдох арга хэмжээг авч байгаагаа дуулгаад, талийгаачдын ар гэрийнхэнд тус бүрт нь хоёр өрөө байр, 36 сарын цалингийн тэтгэмж олгохоор шийдвэрлэснээ өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр дуулгав. Мөн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийнх нь хичээлийн хэрэгслээс авахуулаад хэрэгцээт бүхий л зүйлээр дэмжин ажиллах болно гэдгээ хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх