Өмнөговь аймгийн хэмжээнд хаваржилт хэвийн, мал төллөлт 41,4 хувьтай байна

2019 оны 04-р сарын 19 өдөр, 16 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mal

Өмнөговь аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал тавтай хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, бэлчээрийн 70% нь өвстэй, 30% нь дунд зэрэг, мал тарга дунд зэрэг байна.

1150,0 мян хээлтэгчээс 4 сарын 19-ны байдлаар 41.4% хувь буюу 476.8 мян толгой хээлтэгч төллөж, ботго 12591, унага 628, тугал 813, хурга 164474, ишиг 299274, нийт 477,8 мянган төл гарч, гарсан төл 100 хувь бойжиж байна. Хонь, ямаа ихэрлэлт ихтэй, эх мал жилбэтэй төллөж байна.

Өвс, тэжээлийн нөөц: Аймгийн аюулгүйн нөөцөд 100 тн өвс, ногоон өвс 600 боодол, 100 тн тэжээлийн нөөцтэй, сумдын аюулгүйн нөөцөд 243,0 тн өвс, 32,5 тн тэжээл байна. Аймгийн нөөцийн 1 боодол өвс нь 10,000 төгрөг, 1 шуудай хорголжин тэжээл 27,000 төгрөг, 1 шуудай хивгэн тэжээл 13,000 төгрөгөөр худалдан борлуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх