Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Төсвийн зардлыг хэмнэе” аяны хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгүүдийн өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг зохион байгуулж байна. Хяналт, шалгалтаар өмч хөрөнгийн бүртгэл, ашиглалт хамгаалалт, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэл хөтлөлт, шинэчилсэн хууль тогтоомж, заавар журмыг мөрдөж буй байдал болон аудитын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийг засах талаар хийж буй ажлыг тодруулан төсвийг зөв зохистой, хэмнэлттэй зарцуулах талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.
Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн санхүүгийн ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна
2019 оны 04-р сарын 19 өдөр, 12 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )