“Мирай дент” шүдний эмнэлгийн рентген аппаратын үйл ажиллагааг түр зогсоожээ

2019 оны 04-р сарын 17 өдөр, 16 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
57161050_2622804014413629_9218728258084798464_o

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжаар “Бабуно” ХХК-ийн “Мирай дент” шүдний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.
Хяналтаар зөөврийн рентген аппарат нь ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй зэрэг зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэл явуулж, торгох шийтгэл оногдуулан, зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг 3 сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллалаа.

57821857_2622804007746963_2111665897084026880_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх