БЗД жендэрийн дэд хөтөлбөрийн зорилтыг тодорхойлж байна

2019 оны 04-р сарын 17 өдөр, 15 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
57462687_603748480126155_6393971234358427648_n

Баянзүрх дүүргийн Жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн уулзалт болж байна. Уулзалтаар дүүргийн жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний үр дүнг Зөвлөх багийн ахлагч, Жендэрийн үндэсний шинжээч Ш.Солонго танилцуулсан юм. Жендэрийн нөхцөл байдлын үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн ажлын хэсгээс жендэрийн дэд хөтөлбөрийн зорилго, зорилтыг тодорхойлох юм.

Түүнчлэн ажлын хэсгийн гишүүд 3 багт хуваагдан дэд хөтөлбөрийн зорилго, зорилтыг тодорхойлон, танилцуулга хийж зорилтын төслийг хамтран боловсруулж байна. Уулзалтад дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Жендэрийн үндэсний хорооны шинжээчид болон бусад албаны хүмүүс оролцож байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх