Багануурт хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно

2019 оны 04-р сарын 17 өдөр, 14 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
57129661_455011168576265_2477165900281675776_n_20190417123458

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн халамжийн газар, Татварын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын холбоо, Хүмүүнлэгийн Ухааны их сургууль зэрэг байгууллагууд хамтран оролцоно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх