Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/74 дугаартай “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу “Тайван зул” ХХК-ний савласан бүтээгдэхүүн “Тунгалаг пүнтүүз”-ний сав боодлын шошгололт, жин хэмжээнд шалгалт хийхэд 450 гр-аар савлагдсан пүнтүүзний бодит тоон хэмжээ нь 415 гр-ын жинтэй байсан зөрчлийг илрүүлж “Зөрчлийн тухай” хуулийн 10.24 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар торгуулийн арга хэмжээ авч дутуу савлагаатай пүнтүүзийг худалдаанаас татуулж жин хэмжээнд нь хүргэн савлуулж зөрчлийг арилгуулав.
“Тунгалаг пүнтүүз” шошгон дээрхээсээ бага жинтэй байжээ
2019 оны 04-р сарын 16 өдөр, 14 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )