Шинэ зам 7 дугаар сард ашиглалтад орно

2019 оны 04-р сарын 12 өдөр, 15 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
56749211_2178129185589863_3631496033902526464_n5cafe7036d470

Өмнөговь аймагт өнгөрсөн 2018 онд автозам, дугуйн зам, гэрэлтүүлэг, байшин барилга салбар бүрийг хамарсан бүтээн байгуулалтыг хийсэн бөгөөд он дамжсан бүтээн байгуулалтын ажлууд урин дулаан цаг ирж буйтай холбоотой эхэллээ. Тухайлбал аймгийн төв Даланзадгад сумын Гурвансайхан, Их уул, Хан уул гэр хороололд гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламжтай 7,3 км хатуу хучилттай авто замыг байгуулах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Уг бүтээн байгуулалтыг Дардан говь ХХК гүйцэтгэж байгаа ба 2019 оны 07-р сард ашиглалтад оруулна. Энэхүү зам ашиглалтад орсноор иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөл, аймгийн өнгө үзэмж, дэд бүтэц сайжрах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх