Онцгой комиссын IV хуралдаан боллоо

2019 оны 04-р сарын 12 өдөр, 11 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
57155244_2144214155692096_6530650317921452032_n

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комиссын 2019 оны дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’-д дүүргийн Онцгой комисс хэрхэн оролцох төлөвлөгөөг гаргалаа.

Энэ удаагийн хуралдааныг дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч, Онцгой комиссын гишүүн Т.Батцогт хуралдуулж иж бүрэн сургуулийн хүрээнд хэрхэн ажиллах төлөвлөгөөг боловсруулж Онцгой комиссын гишүүдэд үүрэг, даалгавар, чиглэл өгч ажиллалаа.

Сургуулийн хүрээнд ‘’Дүнжингарав’’ худалдааны төвийн урд талбайд гамшгийн дуут дохиогоор цугларсан 500 иргэнийг дүүргийн 20 дугаар хороо ‘’Монгол шилтгээн’’ амралтын газарт байрлах түр орогнуулах байр руу нүүлгэн шилжүүлэх юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн 14 дүгээр хороо Халдварт өвчин судлалын үндэсний төвд ‘’Газар хөдлөлтийн гамшиг’’-ийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм.

Дашрамд Баянзүрх дүүрэг ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’-ийг дүүргийн хэмжээнд өнгөрсөн оны зургадугаар сарын 17-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж  нийслэлийн Онцгой комиссоос ‘’Маш сайн’’ буюу 92.9 хувийн үнэлгээ авсан билээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх