Сүүлийн өдрүүдэд “Капитал” банкны дампуурал иргэдийн анхаарал татсан сэдэв болоод байна. Тус банкны дампуурлыг зарласан явдалд улс төрийн нөлөө, ашиг сонирхол орсон гэж зарим эдийн засагчид хэлж байгаа юм. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 онд Олон улсын аудитын компаниар дотоодын банкуудад шалгалт хийсэн байдаг бөгөөд тухайн үед “Капитал” зэрэг хэд хэдэн банк асуудалтай гэж тогтоогдсон. Гэсэн ч Монголбанкны зүгээс алдагдал багатай үед нь дорвитой арга хэмжээ авахгүйгээр өнөөг хүрсний улмаас төр төдийгүй иргэд хохирч магадгүй нөхцөл үүслээ гэж үзэх хүмүүс байгаа юм.
Явсаар энэ дампууралд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “оролцоотой юу” гэх хардлага ч зарим хүмүүст үүсч буй аж. Энэ салбарын эргэн тойронд “Капитал” банкийг алдагдал багатай үед нь аврах боломжийг эрэлхийлээгүй, шийдвэр гаргаж ажиллаагүй атлаа сандал суудал нь дэнчигнэж эхэлмэгц “Капитал” банкны дампуурлыг зарлалаа гэж хардаж, эргэлзэх зүйлс энэчлэн гарч байгаа бололтой.
Zindaa.mn