Ардчилсан хувьсгалын 30, Ардчилсан нам байгуулагдсаны 29 жилийн ойн хүрээнд Үндэсний бодлогын хорооны VI хуралдааныг энэ сарын 7-нд Төрийн ордонд зохион байгууллаа. Хуралдааны үеэр Дотоод сонгуулийн хорооны тогтоолыг танилцуулж, ҮБХ-нд сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг баталсан юм. Мөн Х.Тэмүүжин, Г.Батхүү, Б.Дэлгэрмаа нарыг Ардчилсан намын Дэд даргаар сонгов. Улмаар Ардчилсан нам Р.Амаржаргал, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Г.Батхүү, Х.Тэмүүжин, Элчин сайд асан Б.Дэлгэрмаа нарын зургаан Дэд даргатай боллоо.
Г.Батхүү, Х.Тэмүүжин, Б.Дэлгэрмаа нар АН-ын дэд дарга боллоо
2019 оны 04-р сарын 08 өдөр, 12 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )