Мандал суманд сураггүй алга болсон ойн харуулыг эрэн хайж байна

2019 оны 04-р сарын 04 өдөр, 10 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsgoi

Сэлэнгэ аймгийн Мандал суманд ойн сангийн харуулаар ажилладаг 57 настай А. сураггүй алга болсон тухай мэдээ гуравугаар сарын 28-нд анх дуулдсан.  Түүнийг эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.  Тус аймгийн Цагдаагийн болон Онцгой байдлын газар хамтран түүний алга болсон гэх Тарни багийн Шар шургаагт гэдэг газар 3 км-ын тойрогт, тус газраас зүүн зүгт 12 км-т явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ.

Хайж байхад харуулын байрнаас баруун тийш 700 метрийн зайнаас “Nokia” загварын гар утас,  баруун хойд зүгт 200 метрийн зайнаас саарал даавуун саравчтай зуны малгай, хар нүдний шил зэргийг олжээ. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх