Өмнөговь: 20 нэр төрлийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өглөө

2019 оны 04-р сарын 03 өдөр, 22 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ec37ec79271dbeac28d80483e3e9b354

Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дэгдэлтийг бууруулахад нэн шаардлагатай 20 нэр төрлийн тоног төхөөрөмжийг Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүлээлгэн өглөө. МУ-ын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан иргэдэд хүрэх төрийн ажил үйлчилгээг сайжруулах ажлуудыг аймгийн хэмжээнд үе шаттай хэрэгжүүлж буйн нэг жишээ юм. Тодруулбал Функцналь ор, өвчтний энгийн ор, хүүхдийн ор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, пульсокиметр, өвчтөн түрдэг тэргэнцэр гэх мэт нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангагдлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх