Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат Монгол улсын анхны жүдо бөхийн шигшээ багийн гишүүн, “Мюнхен-1972” зуны олимпийн наадмын оролцогч Монгол улсын гавъяат дасгалжуулагч, Ардын багш, 20-р зууны манлай начин, Улсын харцага Ч.Өвгөнхүү өвчний улмаас бурханы оронд заларлаа.
Тэрээр 1992 онд гавьяат дасгалжуулагч болсноосоо хойш 20-р зууны манлай начин, улсын харцага болж байжээ. Улсын их баяр наадамд хоёр удаа зургаа, дөрвөн удаа тав, арван удаа дөрөв давсан бөх юм. Үндэсний бөхөөр 32 жил барилдахдаа сар шинийн барилдаанд улсын начин цолтойдоо түрүүлсэн хоёрхон бөхийн нэг болж байжээ.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.