Польш улсын Торун хотод гуравдугаар сарын 24-30 -нд зохион байгуулагдсан Мастеруудын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 13 бахдам амжилт гаргасан байна.
ОУХМ Т.Цэрэндолгор 80 насны ангилалд шидэлтийн 5 төрлөөр нэг алт, 4 мөнгөн медаль хүртэж, дэлхийн тавцанд 9 дэх удаагаа төрийн дууллаа эгшиглүүллээ. Мөн Өмнөговь аймгийн уугуул Ц.Раднаа гуай 85 насны ангилалд 400 м, саадтай 60 м,гурвын харайлтын төрөлд 3 алтан медаль, нэг мөнгөн медаль авлаа Ийнхүү дэлхийн 3 удаагийн аварга болж төрийн далбаагаа Торуны тэнгэрт мандууллаа. Мөн бусад тамирчид маань хувийн амжилтаа ахиулан амжилттай сайхан оролцлоо. Энэ тэмцээнд 88 орны 5000 гаруй тамирчид хурд хүч авьяасаа сорин уралдсан юм.
85 настай Ц.Раднаа 3 алт,1 мөнгөн медаль хүртэж, дэлхийн 3 удаагийн аварга боллоо
2019 оны 04-р сарын 01 өдөр, 10 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )