-Аргын тооллын 4 дүгээр сарын 1. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 27, шар луу, тооно-22 од, гал суудал, 9 улаан мэнгэ, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:32-19:21
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч нохой, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцох, худалдаа хийхэд сайн. Цэрэгт мордох, модны үйл, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, анд бололцох, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар
Өнөөдөр шар луу өдөр
2019 оны 04-р сарын 01 өдөр, 08 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )