Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байна.
2019 оны 03 дугаар сарын 30-ны 20 цагаас 03 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: |
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. |
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.