БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Байгальд ээлтэй залуу үе бэлтгэх зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Ногоон паспорт” аяныг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Аяны хүрээнд ЕБС-ийн Эко клубын сурагчид ус, эрчим хүчээ хэмнэх, хогоо ангилах, мод тарих, эко аялах зэрэг дадал зуршлыг суралцах Ногоон паспорт хөтөлж, үе тэнгийнхнээ манлайлж байгаа билээ. Ногоон паспорт хөтлөгч сурагчдын ачаар байгальд ээлтэй ирээдүй хойч үе төлөвшиж, 2030 он гэхэд байгаль орчны чиглэлд үргүй зардаг байсан 12 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоолол гаргаад байна.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнд Монголын сурагчдын хөтөлж буй Ногоон паспорт дурсгалаа
2019 оны 03-р сарын 27 өдөр, 15 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )