Нийгмийн даатгалын байгууллага нь 1.1 сая даатгуулагч, 45 мянган ажил олгогчид өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг. Иргэд даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ, хуулийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтэй ч цаг завгүйн улмаас хойшлуулсаар, тусламж үйлчилгээ авах боломжоо хязгаарласаар байдаг.
Тэгвэл нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар зохион байгуулж, даатгуулагчиддаа хүрч үйлчлэхээр болжээ.
Энэ үеэр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, “Нийгмийн даатгал” аппликэйшний бүртгэл баталгаажуулах, хууль эрх зүйн зөвлөгөө болон нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээлэл авах боломжтой.
Нийгмийн даатгалын “явуулын үйлчилгээ” нь малчны хот, худалдаачны лангуу, ажилтны ажлын байранд хүрч үйлчлэх бөгөөд нийслэлд 7 хоногт 2 удаа, аймагт сар бүр нэг удаа зохион байгуулагдах аж.
Нийгмийн дааталын “явуулын үйлчилгээ”-ний нээлт 2019 оны 03 дугаар сарын 27-ны 11 цагт Хархорин захад болох ба сонирхсон хүн бүрт нээлттэй тухай Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.