“Соёл урлаг-тогтвортой хөгжил” зөвлөгөөн боллоо

2019 оны 03-р сарын 26 өдөр, 09 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
54730158_2153295528073229_776852222548901888_n

Өмнөговьчууд 2019 оныг салбарын хувьд “Соёлыг дэмжих жил” болгон зарласан. Соёлыг дэмжих жилийн ажлууд “Соёл урлаг-тогтвортой хөгжил” аймгийн соёлын ажилтны зөвлөгөөнөөр эхэллээ. Зөвлөгөөнд МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон аймаг сумын удирдлагууд, сумдын соёлын төвийн эрхлэгчид болон уран бүтээлчид оролцлоо. Соёл урлаг гэдэг хэдхэн уран бүтээлчийн асуудал биш. Нэг үндэстэн улс орны оршин байх, улмаар хөгжин дэвших асар том ойлголт бөгөөд Өмнөговьчууд бүх нийтийг соён гэгээрүүлэх замаар нийтийн соёлыг бий болгож аймаг орон нутгаа хөгжүүлэхийг зорьж байна.

Соёл урлаг тогтвортой хөгжил зөвлөгөөний үеэр Ханхонгор сумын соёл урлагийн сургуулийг СУИС-тай хамтран ажиллахад онцгойлон дэмжиж лицей сургууль болгох, урчуудыг дэмжиж үйл ажиллагаа явуулах орон байраар хангах, шавь сургалтыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хөндлөө. “Соёлыг дэмжих жил”-ийн хүрээнд Соёл урлагийн салбар болоод уран бүтээлчдээ дэмжсэн 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Тухайлбал аймгийн төвд Музей, ХЖТ-ийн барилгуудыг шинээр барьж ашиглалтад оруулах ба сумдын соёлын төвүүдийг засварлах, нэн хэрэгцээтэй хөгжим техник хэрэгслээр хангах улмаар ном уншдаг, өв соёлоо дээдэлдэг, нийтийн соёлыг эрхэмлэдэг аймаг болоход чиглэсэн ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлэх юм.

Өмнөговь-н зураг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх