Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлсний дагуу өнөөдөр Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар тус саналыг хэлэлцэн, дэмжлээ.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “А.Ганбатыг албан тушаалд томилох тухай” зарлиг гаргав.
ЗАРЛИГ:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилсугай” гэжээ.