Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр хуралдлаа.
Хуралдаанаар, “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам”, “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-ыг тус тус шинэчлэн баталлаа.
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн оноосон нэрээ “Үндэсний давхар даатгал” ХК болгон өөрчлөх, мөн “Бодь даатгал” ХХК, “Гэр даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хүсэлтүүдийг хэлэлцэн зөвшөөрөв.
Түүнчлэн, “Лэндмн ББСБ” ХК-д банк бус санхүүгийн факторингийн болон итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж, “Түмэн өгөөж баялаг” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгож, нэр бүхий таван ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгалаа.