“Хэрэглэгч таны төлөө” өдөрлөгт 20 орчим байгууллага иргэдэд нээлттэй үйлчилж байна

2019 оны 03-р сарын 15 өдөр, 16 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5c8b2886de4b8

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хэрэглэгч таны төлөө” нээлттэй өдөрлөг болж байна. Тус өдөрлөгт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Татварын хэлтэс зэрэг 20 орчим албан байгууллага иргэдэд нээлттэй үйлчилж байна. 

Мөн тухайн өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн тэргүүлэх хүнсний үйлдвэр “Өнөд өвлөх урлахуй” ХХК-ийн Даланбулаг хүнсний үйлдвэртэй нэгдүгээр сургуулийн наймдугаар ангийн хүүхдүүдийг танилцуулсан байна. Энэ нь өөрсдийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэдэг болон хүнсний аюулгүй байдалд хэрхэн өндөр шаардлага тавьж ажилладгийг иргэдэд хүүхдүүдээр нь дамжуулан хүргэх зорилготой аж. Тухайн үйлдвэр нь 2008 онд цэвэр усны үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө 10 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэдэд болон уул уурхайн компаниудад нийлүүлдэг байна. Уг үйлдвэрийн талаар хүүхдүүд хэлэхдээ “Бид Даланбулагаас аюулгүй хүнс хэрэглэдэг юм байна. Өндөр зэрэглэлийн ариутгалын хаалгатай, металл илрүүлэгч суурилуулсан нь маш их таалагдлаа” гэлээ.

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулсан нээлттэй өдөрлөг энэ сарын 15-нд дуусна.

5c8b288775704

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх