Зэвсэгт хүчний 167 дугаар анги Цэргийн гавьяаны одонгоор шагнуулав

2019 оны 03-р сарын 14 өдөр, 18 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
munk94705c8a0150b8e48

Эх орноо батлан хамгаалах үйлсэд 46 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн ЗХ-ний 167-р ангийг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавъяаны одонгоор шагнаж өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө.
Тус анги түүхэндээ: Олон улсын байдал түгшүүртэй болж байсан 1970-аад оны үед тухайн үеийн нам төр, Монгол улсын Засгийн газар, улс орныг батлан хамгаалах талаар олон талт арга хэмжээ авч байсан бөгөөд үүний нэг нь БНМАУ-ын өмнөд хилийг Даланзадгад-Хүрмэн, Даланзадгад-Номгон, Даланзадгад-Баян-Овоогийн чиглэлд халхлах зорилгоор тухайн үеийн БНМАУ-ын БХЯ-ны сайдын 1973 оны 8-р сарын 07-ны өдөр Ардын армийн мотобуудлагын 1 дүгээр тусгай бригадын 2 мбтб-ыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байгуулах тушаал гарч энэ тушаалаар тусгай бригадыг 1973 оны 8-р сарын 15-ны дотор шилжүүлэн байрлуулж эмхлэн зохион байгуулснаар тус ангийн түүхэн замнал эхэлжээ.

Өдгөө 46 жилийн түүхтэй ЗХ-ний 167-р ангийн бие бүрэлдэхүүн Монгол цэргийн өдөр Зэвсэгт хүчний түүхт 98 жилийн ойг тохиолдуулан ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН-гоор шагнагдлаа.
Монгол цэргийн суу алдар мөнхөд бадартугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх