Соёлыг дэмжих жилийн нээлтийг 3-р сарын 20, 21-ний өдрүүдэд хийнэ

2019 оны 03-р сарын 14 өдөр, 14 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
53522451_255864068656199_269996448978829312_n5c88bbde48902

Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар 2019 оныг “Соёлыг дэмжих жил” болгон зарласан. Соёлыг дэмжих жилийн хүрээнд Музей, Театрын шинэ барилгуудыг барьж ашиглалтад оруулахаас гадна соёлын төвүүдийг засварлах, тоног төхөөрөмж техник хэрэгслээр хангах болон уран бүтээлчдээ дэмжихэд нийт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Мөн ном уншдаг, өв соёлоо дээдэлдэг, нийтийн соёлыг эрхэмлэдэг АЙМАГ болно. Соёлыг дэмжих жилийн албан ёсны нээлтийг 3-р сарын 20, 21-ний өдрүүдэд аймгийн төв Даланзадгад хотноо зохион байгуулна. Мөн энэ үеэр соёлын ажилтны “Соёл урлаг-тогтвортой хөгжил” зөвлөгөөн, “Нар зөвийн эх орон” парад жагсаал, уран бүтээлчдийн шоу тоглолтыг хийх аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх