79 дүгээр сургууль тэргүүллээ

2019 оны 03-р сарын 13 өдөр, 10 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a697db58c95f0645f523374796457e9e
Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас цэрэг, спортын ‘’Дөл’’ тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Цэргийн штабын дарга Т.Амартогтох, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч Ж.Мөнхбаяр, 084 дүгээр ангийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Дүүргийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд дүүргийн 13 ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй ахлах ангийн сурагчид оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон байна.

Дашрамд, ахлах ангийн сурагчид гранат, жагсаал, 16-н тоот дасгал, буухиа гүйлт, хууль, ханийн сонин зэрэг нийт 9 төрөлт тэмцээнээр  өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан юм. Тэмцээний тэргүүн байрыг 79 дүгээр сургуулийн баг тамирчид эзэлсэн бол 133 дугаар сургуулийг сурагчид удаалжээ. Харин гутгаар байранд 102 дугаар сургуулийн баг тамирчид орсон байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх