Болжмор: Замилан хорвоо…….2

2018 оны 12-р сарын 26 өдөр, 14 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
12067-600x337

Чаминсайхан хорвоогийн жамаар өссөөр . Аав нь хэдий урьдынх шигээ агсан тавихаа байсан ч уудаг хэвээрээ, тэгээд зогсохгүй ажилаасаа хүртэл халагдан амьдрахад хэцүү болсоор. Харин ээж нь тэр нэг өдрөөс хойш дахиж ирсэнгүй. Эхэндээ харуулдан хүлээдэг байсан бол сүүлдээ цөхөрч битгий гудамжинд тааралдчихаасай хэмээн боддог болжээ.

Нэг өдөр аав нь өөрийн найз хэмээн мөн л ааваас нь дутуугүй архичин нэг өвгөнийг дагуулан ирэв. Чаминсайхан түүнийг өвгөн хэмээн бодсон ч ааваас нь ч дүүг мэдээд эг маггүй шоолон хөхөрлөө.

Чи яагаад эр хүн хараад маяглаад, аальгүйтээд байгаа юм. Алив бид хоёрт идэх юм хийгээтэх

Ааваа мах дуусчихсан ш дээ

Хэзээ дуусчихсан юм

Уржигдар би таньд хэлсэн ш дээ?

Тэгээд өчигдөр юу идэцгээсэн болж байна. Чи юм олоогүй юмуу?

Өчигдөр гурил хуурч идсэн. Одоо том болчихсон чинь хүмүүс хуучин шигээ ихийг өгөхөө байчихжээ

Тэгвэл гурил хуураадах. Байнга хуурсан гурил идсээр байтал ходоод гэдэс ч өвдөөд хэрэг алга

Жаахаан л гурил байгаа. Ааваа би ажил хийе, та надад ямарч хамаагүй ажил олоод өг тэгэх үү?

Хэ цэс чамайг ажилд авах газар олдох юмуу? Хүнтэй адилхан байсан бол өдийд юу гэж ингээд гуйлгачин царайлаад сууж байхав дээ хэмээгээд амаараа шүлсээ үсчүүлхэд дагуулж ирсэн залуу

За Цэвэгээ охиноо ингэхгүй шүү, сайхан л охин байна аав нь байж чи тэгж ярихгүй шүү

За чи юугаа мэддэг юм. Энэ бид хоёрын сайхан гэж хаашаа харсан юм байдаг юм. Тийм л юм бол чи эхнэрээ болгоод авчихаач…хэмээтэл Бат түгдчин

Үгүй юу л даа…за тэр яахав алив ганц хийгээч. Энэ сайхан охинд ажил олдохын төлөө….аав нь төлөө хэмээн дульдрайтан хэлээд асган цутган өмнөхөө хөнтрөв. Чаминсайхан байгаа гурилаа тэр хоёрт хуурч өгчихөөд гэрээс гаран зах дээр очин өмнөө уут тавин дуунуудаа дуулж эхэллээ. Хэр удсаныг мэдэхгүй эрүү нь цуцан, ходоод нь хоржигнон, чичрээд ирэхэд уутруугаа харвал мянга хүрэхтэй үгүйтэй төгрөг харагдсанд урамгүйхэн мөнгөө хамж аваад харихаар явлаа.

Гэртээ орвол аав нь гарахаар завдан байсанаа зогтусан

Юм идсэн үү?

Үгүй

Юм олсон уу?

Энэ л байна

Ердөө л үү. За за энэ мөнгөөр бэлэн хоол аваад идчих хэмээгээд түүнд задгай мөнгөнүүдийг нь өгөөд гарлаа. Чаминсайхан өгсөн мөнгийг нь тоолж үзтэл 200 хүрэхгүй мөнгө байсанд урамгүйхэн халаасандаа хийгээд шанагаар ус хутган уугаад гуанз цэвэрлэн үлдэгдэл олж идэхээр гарлаа. Гараад танил гуанзандаа ортол хоол бичдэг хүүхэн илтэд баярлан

Ашгүй хүрээд ирэв үү, май энийг идчих тэгээд ажилдаа ордоо. Чаминсайхан өгсөн хоолны үлдэгдлүүдийг идээд үлдсэнийг нь аавдаа аваачиж өгмөөр санагдахад уут гуйн хийгээд ажилдаа оров. Цэвэрлэгээгээ дуусгачихаад аавдаа овоо их хоолтой ирж байгаадаа баярлан гэртээ иртэл аав нь байхгүй харин өдрийн залуу ганцаараа байж байх нь тэр. Чаминсайхан авчирсан хоолоо мэдэгдүүлэхгүйг хичээн бушуухан гаран үүднийхээ пинд үлдээгээд ороод иртэл Бат

Чи сая сайхан хоол үнэртүүлчихээд хаашаа аваад явчихав аа?

Аав хаана байна?

Мэдэхгүй Цэвэг ах өнөөдөр ирэх болов уу даа. Хоолноосоо жаахан өгчих л дөө

Жаахан байгаа аавд өгнө

Хэзээ айлын эхнэр нөхрөөсөө хоол харамлаж байсан юм. Нөхөр чинь өлсөөд байхад хэмээгээд хүзүүгээр нь тэвэрвэл Чаминсайхан гайхан дуулсан үгэндээ итгэж ядан

Та сая юу гэсэн бэ? хэмээн ээрч мууран асуувал

Хүний хэлсэн үгийг ойлгохгүй байна уу? Цэвэг ах намайг чамтай суу гэсэн тэгэхээр одооноос эхлээд чи миний эхнэр хэмээн хацар дээр нь огиудас оргиулам архитай амаар шүлсдэн үнсвэл Чаминсайхан нөгөө үнэрээс жигшин зугатаах нь бүү хэл ингээд нэг л өдөр нөхөртэй болчихдог хэмээн хөөрөн аавдаа авчирсан хоолоо авчирч өгөөд ичингүйрэн доошоо харан зэрэгцэн суулаа.

Чи ёстой хөөрхөн, сайн охин шүү. Чи бид хоёр сайхан амьдарнаа….хэмээн худлаа үгсийг харамгүй цацах нь тэр. Ёстой сайхан ойрд гэдэс гараагүйгээрээ цадлаа хэмээн хэхрүүлхэд амнаас нь өмхий ханхийнэ.

Алив нааш ир эхнэр минь, одоо нөхрийнхөө өврийг дулаацуулна шүү ха ха ха

Юу яриад байнаа та?

Юу та гэж одоо бид хоёр чинь эхнэр нөхрүүд нэгнээ чи гэнэ шүү хэмээгээд гараас нь огцом татан өвөр дээрээ суулгаад уруулыг нь чимчигнүүлэн озож гарав. Нэг их удаан ч үнссэнгүй орон дээр нь хэвтүүлэн өөрийнхөө өмдийг шувтлан Чаминсайханы өмдийг доошлуулан хийх гэтэл болсонгүй тул

Алив дээр гар одой хүнтэй унтаж үзээгүй болохоор яаж хийхээ мэдэхгүй байна

Чаминсайхан яг юу болох гээд байгааг сая ойлгон өөрийнх нь ч гэсэн бие нь жирэлзэн өөрийн мэдэлгүй хүсээд ирэхэд хэлсэнээр нь дээр нь гаран суулаа. Ингэж өвдөнө чинээ санаагүй байсан тэрээр орь дуу тавин буцаж босох гэтэл Бат бэлхүүсээр нь тас зууран өөрөө доороос нь хүчлэн хөдлөх нь тэр.

Чаминсайхан дөнгөж болж буй байдалтай эвлэрэн байтал гэнэт түүний шилэн хүзүүн дээрээс нэг хүнд юм цохиод авахад нь харвал аав нь шүдээ хавиран, хилэнтэйе ээ харин хөмхийгөө зуугаад зогсож байх нь тэрээ.

Юу болж байгаа чинь энэ вэ заваан хүүхэн чинь

Үгүй ээ ааваа би…хэмээгээд үгээ ч гүйцээлгүй уйлахад нь аав нь үгийн сөлөөгүй алгадаад авахад Бат босон өмдөө татаад юу ч болоогүй мэт дуниартсан нүдээ солийлгон

За Цэвэгээ тайвшир чи л өөрөө намайг эхнэрээ болгохыг зөвшөөрсөн биз дээ?

Хэн зөвшөөрсөн гэж очиж очиж чам шиг архичинтай суулгах болж байна уу? Яг одоохон зайл манайхаас

Ийм хурдан мартчихлаа гэж үү. Архичин гэнэ үү энэ чинь адилхан юм байж тэгэхгүй шүү найзыгаа алив ганц юм байна уу?

Битгий солиор чи. Энэ гэдэсээ чирчихвэл чи тэжээж чадах юмуу?

Тэгээд болно ш дээ хө. Алив найздаа ганцхааныг хийгээд өгчих л дөө

Гар зайл битгий дахиж миний нүдэнд харагдаарай хэмээгээд чирэн гэрээсээ арайхийн гаргалаа. Чаминсайхан тэр хоёрыг хараад ааваасаа айх, саяны өвдөлт, бас нөхөрөө болно хэмээн итгэж байсан залууг нь аав нь чирэн хөөн гаргаж байхыг хараад дэмий л яахаа мэдэхгүй уйлан сууна. Гэтэл ч гаднаас аав нь орж ирж буй бололтой хаалгаа саван хаах дуулдсанаа

Чаминсайхан чи гараад ир алив, юу болж байгаа чинь энэ вэ? Өөрийгөө яаая гэж байж бас юун нөхөр сүүдэр тэгээд хүүхэдтэй болчихвол яана бас нэг шал дэмий хоолны сав. Хэн тэжээх болж байна. Хэний махыг идэж тамлах гээв. Ханахгүй байна уу чи????….хэмээн эг маггүй хашгичан түүнийг үсдэн авахад Чаминсайхан өвдөж байсан ч нэг ган хийсэнгүй. Бөгс өндийнгүүтэл ингэж байгаа хүн гадуур биеэ үнэлж хувиа борлуулж, довоо шарлуулж явдаг юм байна л даа чи тиймүү?

Юу? Ааваа үгүй ээ би анх удаагаа л….Батаа ах намайг оролдоод

Тэгээд чамд тэрийг эсргүүцэх бодол байсангүй юу? Одой ч гэсэн чамд хувь тавилан байгаа мэдээ. Тэрээр ингэж хэлээд уусан жаахан юм нь ч гарчихсан байсан тул хаалгаа саван гадаа гарлаа. Гараад тамхи асаан хэсэг зогстол охиных нь тэртээ олон жилийн өмнө мэт хэлж байсан үг нь гэнэт бодогдов

Ааваа би сургуулиасаа гармаар байна
Яасан миний охин
?
Надад үнэхээр хэцүү байна, би яагаад ийм төрчихсэн юм бэ
? хэмээгээд уйлахад нь аав нь толгойг нь илээд
Миний охин ямар байлаа ч гэсэн аавдаа бол хамгийн сайхан охин юм шүү
Битгий худлаа ярь. Би таньд сайхан байгаад яах юм. Манай ангий
нхан намайг нэр чинь гоёдчихсон байна гээд шоолцгоогоод байна ш дээ хэмээгээд бүр ихээр эхэр татан уйлах нь тэр.

Тиймээ охин минь сургуулиа хаясан, ээж нь ч голоод хаяад явсан. Гэтэл эцэг болох миний байж байгааг. Ийм байхад охин минь өөр яах ч билнн дээ. Одоо нээрээ болъё байз. Одой ч гэсэн энэ чинь миний л охин. Хэдий болтол ингэж явах ёстой юм. Энэ архи гэгч туучийнаас л ганц болж байна. Ажил ч үгүй, амьдрал ч үгүй болох юм шиг байна. Ёстой болдог үедээ ухаараваа тэртээ тэргүй ажилгүй гуйлгачин болчихоод. Ерөөсөө энэ архи гээчийг л больчихоё…хэмээн шийдээд гэртээ орвол охин нь суугаагаараа унтаж байв. Цэвэг орыг нь засаад өргөн тавьтал түүнээс нэг л сонин үнэр ханхийхэд зогтусан бушуухан тавьчихаад өөрөө ч орондоо шургалаа. Орондоо орсон ч түүний нойр хаашаа ч юм нисэн одсон мэт хулжин өнөөх үнэр биенд нь шингэсэн мэт ханхийн зовооно. Нээрээ хамгийн сүүлд хэзээ хүнтэй ойртолоо. Сайханааг явсанаас хойш эм хүнтэй ойртох нь бүү хэл тэврээ ч үгүйгээ гэнэт саналаа. Энэ тухай бодохын сацуу хамаг биеийнх нь цус хөөрч түүнийг байж ядуулах нь тэр. Дахиад л нэг тамхи асаан: Үгүй ингэж архи, тамхи хоёроор хань хийж хайран сайхан насаа үрэх ч гэж дээ.

Тэрээр гүрийн хэсэг азнан хэвтсэн ч бие нь бүр ч оволзон түүнийг байж ядуулан байтал босон байж болох бүх л газраа архи хайсан ч олдсонгүй. Новш гэж Батыг хэрэггүй хөөдөг байж. Хамт байсан бол яаж ийж байгаад ганц юм сэтгэчихгүй юу хэмээн саяхан л архийг үзэн ядаж байсан хүн халаглан бодон бачуурна. Тэсэхээ байгаад охиныхоо халаасыг уудалбал зуу хүрэхгүй төгрөг байсанд хараал урсган авч хармаандаа хийн дахин бүх л хувцасыг нь нэгжиж байтал гэнэт ард нь

Май ааваа энэ 2000 төгрөгийг ав даа

Цэвэг тэр дуунаас огло харайн цочсоноо гартаа атгасан мөнгийг хараад баярлан хөл дээрээ ч босолгүй мөлхөн очиж авсанаа үнсэж гарав. Бушуухан хувцасаа өмсөөд энэ удаа өөрөө гэрээс хар хурдаараа гүйн гарлаа. Чаминсайхан харин нулимасаа тогтоож дийлэхгүй хойноос нь харж хэсэг зогсож байсанаа нэгэнтээ санаа алдаад гэрээ нэг тойруулан хараад гүнээ шүүрс алдсанаа өөрийн гэх хувцасаа бөөгнүүлэн анх л сургуульд ороход нь аавынх нь авч өгч байсан өнөөх цүнхэндээ хийх гэтэл орсонгүй тул уутанд хийгээд мөн гэрээсээ гарлаа.

****

Харанхуй шөнө гэрээс гараад хаачихаа мэдэхгүй харсан зүгтээ алхах түүний хөл даагдахгүй зовооно. Өөрийнхөө хувь заяанд гомдол эрэн аавыгаа, ээжийгээ буруутган болдог бол үхээд өгчих юмсан хэмээн ганхиран явсаар. Хэдий удаан алхсаныг мэдэхгүй хөл нь цуцаад ирэхэд нэгэн сандал дээр сууж байгаад нойрондоо дийлдээд унтаад өгөв. Тэрээр маш ихээр даарч байлаа. Даарсандаа эрүү ам нь тачигнан хажуугаар нь гэдэс нь өлсөн байж ядуулна. Нүдээ нээн харвал гадаа түнэр харанхуй ноёлон байшин барилгууд цаанаа л нэг сүртэй дүнхийнэ. Дээшээ харвал бараг бүх айл унтсан хаа нэг ганц нэгхэн цонх л гэрэлтэй харагдана. Хажууханд нь согтуу залуус орилолдон байсанаа зодолдоод эхлэх шиг болоход айсандаа хамгийн эхний орцруу гүйгээд орчихов. Орцонд харин аз болж жижүүр байсангүй юу эсвэл эзгүй байвуу түүнийг асууж шалгаах хүн байсангүйд дээшээ хар хурдаараа гүйлээ. Есөн давхарт ирээд сая нэг амьсгаагаа даран орцны шатны бариул барин аахилан зогсоо түүний хамаг бие нь салгалан хариугүй сөхрөөд суучихна уу гэлтэй болоход бариул түшин буусаар 8 давхарын хогийн бункерт очин сая нэг амсхийв. Энэ сацуу аль нэг айлаас нь хоол үнэртэх шиг болоход гэдэс нь түүнд дуулдахуйц хоржигнон, арааных нь гашуун шүлс асгаран, ходоод нь халуу оргин хий огиулах нь тэр. Чаминсайхан байж ядахдаа хаясан хогон дундаас идчихмээр юм хайсан ч тэнд нь хог гэж нэг их юм байсангүй. Урамгүйхэн тамирдаж туйлдсан хүн хүйтэн хана налан суутал гэнэт нүдний нь үзүүрт яс харагдах нь тэр. Хэзээ ч баярлаж үзээгүйгээрээ баярлан очиж авбал гүйцэд мөлжөөгүй сүүжний яс байсанд бүр ч ихээр баярлан амтархан идэж бага ч атугаа гэдэс гарав. Хэсэгхэн зуур ч гэсэн гэдэс орсон тэрээр сая нэг ядарч туйлдсанаа анзаарав. Бункерын араар орон хэвтэж байсанаа өөрийн эрхгүй унтаад өглөө.

Үргэлжлэл бий…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх