Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас сэрэмжлүүлж байна

2018 оны 12-р сарын 25 өдөр, 14 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hudulmur

Америкийн Нэгдсэн Улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг бүртгэх, зуучлалын гэрээ байгуулахдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зөвшөөрөгдсөн мэтээр яамны нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, зуучлалын хураамж авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна.

Тус яамнаас өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэдийг АНУ-д хөдөлмөр эрхлүүлэхээр нэг ч аж ахуйн нэгжийн байгууллага тусгай зөвшөөрөл аваагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн АНУ-тай ажиллах хүчний асуудлаар албан ёсны гэрээ хэлэлцээр хийгдээгүй болно.

Та бүхэн нийгмийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа баталгаагүй зар, бүртгэлээс болгоомжлон зуучлалын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гарвал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цагдаа, хууль хяналтын байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх