Дэлхийн аялал жуулчлалын байгууллага аялахад тохиромжтой улсаар Монголыг тодруулжээ

2018 оны 12-р сарын 25 өдөр, 12 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ayalal

Аялал жуулчлалын салбар нь 2017 онд 1.3 тэрбум ам.долларын орлого олж дэлхийн нийт экспортийн 3 дахь тэргүүлэх ангилал болсон гэж НҮБ-ын харъяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас зарласан.
Тэгвэл Монгол Улсыг зорих жуулчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж 2017 онд 470 орчим мянга байсан бол 2018 онд 600 орчим мянгад хүрснийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага онцолж, Монгол улсын аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжиж байгааг мэдээлсэн байна. Мөн тус байгууллагаас аялахад нэн тохиромжтой улсаар Монголыг тодруулжээ
Мөн Форбес сэтгүүлээс 2019 оны дэлхийн шилдэг 10 зорин очих газрын нэгээр, Инсайдер сэтгүүлээс бал сараа тэмдэглэх 13 шилдэг зорин очих газрын нэгээр Монголыг зарласан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх