МУЗН өнгөрч буй 2018 онд хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урьж талархлын өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Монголын хуульчдын холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, НҮБ-ийн Шилжилт хөдөлгөөний байгууллага, “Од” аудит, Худалдаа хөгжлийн банк, Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, ЦЕГ-ын Гэрч хохирогчийг хамгаалах газар, Глобаль сан, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлэг, Нийслэлийн боловсролын газар, Олон улсын Найрамдал цогцолбор, Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газар, Олон улсын Чингис нисэх онгоцны буудал, Хүүхэд оролцооны үндэсний сүлжээ, Витафит, Энэрэл эмнэлэг, И-март худалдааны төв, Өнөөдөр, Өдрийн сонин, МҮОНРТ-ийн Монголын мэдээ суваг, Засгийн газрын мэдээ, Ийгл телевиз зэрэг хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.
Эдгээр байгууллагуудын хамтран ажилладаг зарим хүмүүст “Энэрэл” алт, “Нигүүлсэл”мөнгөн медалиар шагнаж урамшуулсан юм. Мөн МУЗН 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлэв.