Малчны хотонд дуудлагаар очсон эмч нар хагалгаа хийж хүний амь аварчээ

2018 оны 12-р сарын 20 өдөр, 19 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
68691l_large

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас цааш 70 км-т Баянзүрх багийн нутагт өвөлжиж буй айлд өчигдөр орой дуудлагаар очсон эмч нар гэрийн нөхцөлд хагалгаа хийв. 25 настай эх умайн гаднах жирэмслэлтийн улмаас биeийн жингийн цусны 74 хувийг алдаж,амь нас нь “хутганы ир” дээр бөйжээ. Түүнийг машинаар эмнэлэгт хүргэх боломжгүй,цус алдалтын дайрлагатай тээвэрлэх аргагүй байсан тул мэргэжлийн эмч нар зөвлөлдөөд амь насны заалтаар малчны хот дахь гэрт нь хагалгаа хийжээ. Бүсгүйд шингэн, цус сэлбэж  амь насыг аварсан байна.

Хагалгааны багт эх барихын  зөвлөх эмч Н. Ариунаа,эх барихын эмч Б. Наранбат, эмч Б. Чимгээ,сувилагч Т. Гантигмаа,Б. Эрдэнэдэлгэр, жолооч Б. Даваахүү нар ажиллажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх