Бадархундага нуураас алт,мөнгөн эдлэл хулгайлсан этгээдүүдийг шүүхэд шилжүүлжээ

2018 оны 12-р сарын 19 өдөр, 11 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
badar_large

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэр, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр  Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан хулгайч нарын хэргийг шүүхэд штлжүүлжээ. Өнгөрсөн есдүгээр сарын 9-нд уг хэрэг гарсан бөгөөд гэмт этгээдүүд хойноос нь хөөсөн хүмүүс рүү буудахыг завдсан.

Мөрдөн байцаалтын явцад уг хэргийг Д, Т нарын 3 хүн үйлдсэн нь нотлогдсон. Тэд хохирогч нарыг  ТОЗ-8 галт зэвсгээр буудахыг завдсан, эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр гэмтлийг учруулсан. Мөн гар утас, гэрэл зургийн аппарат, тээврийн хэрэгслийн түлхүүр Toyota Landcruiser-200 маркийн машин,ТОЗ-8 маркийн галт зэвсэг хэрэглэж авсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон байна.

Уг хэргийг прокурор хянаж яллах дүгнэлт үйлдэж, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Отгонтэнгэр хайрханыг сүсэглэн зорьж ирсэн хүмүүс Бадархундага нууранд алт, мөнгөн эдлэлээр өргөл өргөдөг. Үүнд шунасан этгээдүүд ийнхүү Бадар хундага нуураас хулгай хийсэн нь дэндүү шунахай авирласных аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх