УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшдэг Капитал банк “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан баримт ил болсон байдаг. Тэгвэл Чингэлтэй дүүрэгт байрлах Капитал банкны төв байранд АТГ-аас үзлэг нэгжлэг хийж, зарим бичиг баримтыг хурааж авчээ.
Яг одоо /2018.12.17/ АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Ундармааг дуудаж байцаалт авч байгааг эх сурвалж хэллээ.