Шуурхай албанд ашиглагдах “УАЗ-2206” автомашиныг хүлээлгэн өглөө

2018 оны 12-р сарын 13 өдөр, 13 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
48249826_1954537698185343_2871785189040717824_n-702x336

Өмнөговь аймгийн Засаг даргын шийдвэрээр шуурхай албанд ашиглагдах “УАЗ-2206” загварын суудлын автомашиныг Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангид  хүлээлгэн өглөө.

  Автомашиныг сумын ИТХ-ын дарга Б.Отгонбаяр, Тамгын газрын дарга Ц.Дэлгэрмаа, “Онгон шүтээн” ХХК-ийн захирал Д.Алтантуяа нар Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн захирагч, ахлах дэслэгч Ц.Батбуянд гардуулан өгсөн юм.

  Энэхүү автомашиныг гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд ашиглана.

  Гал түймэр унтраах, аврах 67 дугаар анги нь Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183 дугаар тогтоолоор байгуулагдсан юм гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх