Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2018 оны 12-р сарын 13 өдөр, 13 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
yap1

Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 186 дугаар захирамжаар батлагдсан Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулах ажлын хүрээнд Улсын бүртгэлийн газрын дарга Б.Баасандорж Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (JETRO)-ын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж, Хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, Жетрогийн Газарзүйн эдийн засгийн судалгааныгруппын дарга Кумагайтай уулзалт хийж, хамтран ажиллахаар санал солилцов.                                   

Тус төв нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгэх, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, гадаадын хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн цогц үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Монгол улсад шинээр байгуулагдах Нэг цэгийн үйлчилгээний төвийн хийх үндсэн чиг үүрэгтэй нийцэж байгаа юм.  

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх