Гурван ихэр охинтой болсон Э.Одхүүгийн гэр бүлд гурван өрөө байр бэлэглэлээ

2018 оны 12-р сарын 13 өдөр, 12 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5c10eb2a5e4fc

“Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан энэ оны тавдугаар сард гурван ихэр охинтой болсон Э.Одхүүгийн гэр бүлд орон нутгийн удирдлагууд “Евро Эко” хороололд гурван өрөө байр бэлэглэлээ.

2018 оны 5 дугаар сарын 1-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их-Залуу багийн иргэн Э.Одхүүгийн гэргий Б.Цэрэннадмид БОЭТ-ийн Төрөх тасагт гурван ихэр охин төрүүлж, тэд охиддоо О.Номин-Эрдэнэ, О.Амин-Эрдэнэ, О.Нандин-Эрдэнэ хэмээн нэр хайрлажээ.

2017 оноос жил бүрийн 12 дугаар сарын 11-ыг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон. Энэ жил баярын цэнгүүнээ “Сүлд модны гэрэл асаах” ёслолын ажиллагаатай хамт тэмдэглэж Орхон аймагт 2018 онд өрнөсөн онцлох үйл явдал, арга хэмжээг иргэдэд танилцууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх