Чили улс руу визгүй зорчино

2018 оны 12-р сарын 12 өдөр, 14 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
visa

Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын засгийн газар хооронд энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийн ноот бичиг солилцож улмаар өнгөрөгч 9дүгээр сарын 27-ны өдөр хэлэлцээрийг байгуулсан.

Уг хэлэлцээр, түүний 11-р зүйлд “Энэхүү хэлэлцээр нь түүний батлах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухай Талуудын хооронд дипломат шугамаар мэдэгдсэн сүүлчийн ноот бичгийн огнооноос 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заажээ.

Үүний дагуу 2018 оны 12дугаар сарын 30-ны өдрөөс хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Бүгд Найрамдах Чили Улс руу иргэд богино хугацаанд визгүй зорчих боломж бүрдэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх