Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирсэн санал хүсэлт, иргэдийн зорчих эрэлттэй уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөн үе шаттайгаар дараах ажлуудыг хийж байна.
- Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал ихтэй зогсоолуудын ачаалалыг бууруулах чиглэлээр дараах ажлуудыг эхлүүлээд байна.
Өглөөний оргил ачааллын цагаар дараах богино эргэлтийн чиглэлүүдэд өглөөний 7:10, 7:25 цагуудад тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийгдсэн.
- “Саппоро – МУБИС”
- “25 дугаар эмийн сан – Зүүн 4 зам”
- “5 богд – МУБИС”
- “7 буудал – МУБИС”
- “Монгол кино үйлдвэр – МУБИС”
- “Саппоро – 3,4 дүгээр хороолол – Гандан – МУБИС”
- “3 дугаар эмнэлэг – Баруун 4 зам-Чингэлтэй дүүрэг – МУБИС”
- “Хархорин – Гурвалжингийн гүүр – Зайсан”
Оройн оргил ачааллын 18:20 цагт дараах богино эргэлтийн чиглэлүүдэд тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийгдээд байна.
- “Ард кино театр – 120 мянгат – Яармаг”
- “Ард кино театр – ЭТӨЧ – 5 шар”
- “Цэцэг төв-Хүнсний 1 дэлгүүр – 7 буудал”
- “Төв цэнгэлдэх – Зүүн 4 зам”
- “Баянгол зочид буудал – Нисэх”
- “Элба – Дэнжийн 1000”
- “Бөмбөгөр-Алтай хотхон – БММЗ”
- “Өргөө амаржих газар – Офицеруудын ордон”
- “МУБИС /зүүн/ – МУИС – 4-р хороолол – Өнөр хороолол – 5 шар
4 дүгээр дэлгүүр – Сэлх”
- Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хот орчмын болон алслагдсан чиглэлүүдэд өглөөний эх авалтыг урагшлуулах, хүртээмж багатай зорчигч урсгал ихтэй чиглэлүүдэд гаралт нэмэгдүүлэх ажлын хүрээнд :
- Алслагдсан дараах 16 чиглэлд өглөөний эх авах цагийг 5-9 минутаар урагшлуулах зохицуулалт хийгдсэн.
- Ч:9 “Нисэх”
- Ч:7 “Зунжин”
- Ч:14 “Нарангийн гол”
- Ч:15 “Сонсголон”
- Ч:13 “Тахилт”
- Ч:28 “Сэлх”, “Ард кино театр”
- Ч:32 “ТЭЦ3”
- Ч:38 “Хайлааст”
- Ч:41 “Халдвартын эмнэлэг”
- Ч:44 “Дүнжингарав”
- Ч:53, Ч:54, “Яармаг”
- Ч:56 “Буянт ухаа”
- Ч:57 “Нарангийн гол”
- ХО:2 “Дүнжингарав худалдааны төв”
- ХО:3 “Гордок”
- ХО:8 “Найрамдал” зогсоолуудаас тус тус хөдлөхөөр
- Ачаалал ихтэй Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв”, Ч:27 “Вокзал – Бөмбөгөр – Өвөр согоот”, Ч:41“Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг”, Ч:42 “Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан”, Ч:65 “Зайсан – Офицеруудын ордон”, чиглэлүүдэд үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлсэн.
- Хэт хол буюу 50 км-с дээш урттай зарим чиглэлийг богиносгон хүлээгдлийн хугацааг багасгаж, өдөрт үйлчлэх давтамжийг нэмэгдүүлж, давхацлыг бууруулах ажлын хүрээнд Ч:65 “Зайсан – Офицеруудын ордон”, Ч:66 “Зайсан – Цэцэг төв – 11-р хороолол” чиглэлүүдийг шинээр төлөвлөсөн,
- Хот орчмын ХО:10 “Эмээлт /хурган/ – Хархорин – 10-р хороолол” чиглэлд иргэдийн эрэлтэнд суурилан дунд багтаамжийн автобус үйлчилж байсныг их багтаамжийн автобус явахаар, ХО:6 “Өлзийт хороолол – 120 мянгат” чиглэлд иргэдийн санал хүсэлтээр зорчилт багатай өдрийн цагт цонхлолт хийгдэж байсанд зохих судалгаа хийж цонхлолтгүй явахаар, мөн орой сүүлийн автобус 19:44 хөдөлж байсныг 21:11 цагт хөдлөхөөр цагийг уртасгасан,
- Ч:13, Ч:44, Ч:46, ХО:2 чиглэлүүдэд эргэлтийн хугацаа хасч өдөрт ажиллах рейсийн тоо нэмэгдснээр үйлчилгээний хүрээмж нэмэгдсэн.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 болон дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шийдвэрлэнэ.