Охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллах Санамж бичиг байгууллаа

2018 оны 12-р сарын 10 өдөр, 14 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1544422573_img_9722

Хүний эрхийн Олон Улсын Өдрөөр буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Тус бичигт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллах Санамж бичиг байгууллаа
Охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллах Санамж бичиг байгууллаа

Санамж бичгийг гурван жилийн хугацаатай байгуулж байгаа бөгөөд хэрэгжилтийг ХЭҮК-ын Ажлын алба, МЭХ хариуцан тусгай төлөвлөгөөг жил бүр гаргаж, охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамтран ажиллахаар боллоо. Өнөөдөр охид, манай нийгэмд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн зөрчил тулгамдсан асуудлын нэг болоод байгаа нь нууц биш юм. 2018 онд ХЭҮК-оос өсвөр насны охид болон хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн чиглэлээр судалгаа хийж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажиллагааг явуулж байна. Мөн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах, хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулах зэрэг цөөнгүй ажлуудыг хийж байна. 94 жилийн түүхтэй эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллах Санамж бичгийг байгуулснаар зорилтот бүлэгт хүрч ажиллахад дөхөм болно гэж найдаж байна хэмээн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Санамж бичиг байгуулах үеэр онцлон тэмдэглэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх