ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах талаар холбогдох албаныхан уулзаж, ярилцлаа. Олон асуудал, гацаа үүссэн байсан Налайх–#Чойрын замын ажлыг ирэх хавраас эхлүүлэхээр холбогдох албаныхан үүрэг чиглэл авлаа.
Ачаалал ихтэй, аялал жуулчлалын гол замын нэг болох тус замын уулзвар, нүхэн гарц зэрэг туслан гүйцэтгэх ажил, татан авалтыг энэ өвөл бүрэн хийж, ирэх 3-р сард ажлаа эхлүүлэх юм.